Бусад

Түгээмэл асуулт, хариулт (FAQ)

1. “ХУР” систем Төрийн мэдээлэл солилцооны системд шинээр холбогдох хүсэлт хэрхэн гаргах вэ?

Шинээр үйлчилгээ авах хүсэлтээ "Цахим хөгжил харилцаа холбооны яам"-нд албан бичгээр ирүүлэх ба үйлчилгээг ашиглах зориулалт, хариуцах мэргэжилтний мэдээллийг тусгасан байна. Бусад техникийн тусламж заавар зөвөлгөөг "developer.xyp.gov.mn" цахим хуудаснаас болон "И-Монгол академи"-ийн 11-11 дугаарт холбогдож авна уу.

2. Үйлчилгээний сервис нэмэх, хасах асуудлаар хаана хандах вэ?

Сервис нэмэх, хасах тохиолдолд нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай тул "Цахим хөгжил харилцаа холбооны яам"-нд албан бичгээр хүсэлтээ илгээнэ. "Цахим хөгжил харилцаа холбооны яам"-ны зөвшөөрлийг үндэслэн Үндэсний Дата Төв хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлнэ.

3. Төлбөр тооцооны асуудлаар хаана хандах вэ?

Үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн талаар "billing.datacenter.gov.mn" хэрэглэгчийн цахим хуудсанд өөрийн хандах эрхээр нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.