Заавар 2. ХУР системд холбогдох заавар¶
Үндэсний Дата Төвийн гадаад фаерволл дээр өөрийн холбогдох гадаад хаягийг бүртгүүлэх дүрмийн хүсэлт илгээнэ.
2.1 “Windows” үйлдлийн системээс холбогдох¶
2.1.1 Дараах холбоосоор орж “OpenVPN” хэрэглэгчийн программыг татаж суулгана. https://openvpn.net/community-downloads/. Татаж авсан файлыг ажиллуулснаар дараах суулгац гарч ирнэ.

“Install Now” товчийг дарж суулгана

Жишээ нь:


OpenVPN GUI товч дээр хулганын хоёр дахь товчийг дарна.

Дараа нь өөрийн хуулсан нэр дээр хулганыг аваачиж “Connect” товчийг дарна.

Нэвтрэх нэр нууц үг асуух бөгөөд Үндэсний дата төвөөс өгсөн password.txt дотор байрлах нэвтрэх нэр, нууц үгийг оруулна.


Амжилттай холбогдсон байвал дараах мэдээлэл гарч ирнэ.


C:\Windows\System32\drivers\etc\hosts файлд дараах бичилтийг хийх.
2.2 “Linux” үйлдлийн системээс холбогдох¶
- 2.2.1 “OpenVPN” хэрэглэгчийн програм суулгах
#Fedora/CentOS/RedHat
yum install openvpn
#Ubuntu/Debian
apt-get install openvpn
Жич: OpenVPN хувилбар нь 2.5.6-аас дээш байх шаардлагатай.

- 2.2.2 Хэрэглэгчийн програмыг амжилттай суулгасны дараа “/etc/openvpn” хавтас үүснэ. Тус хавтас дотор Үндэсний дата төвөөс өгсөн тохиргооны файл, гэрчилгээ болон бусад файлуудыг хуулна.
- 2.2.3 Тохиргооны файлд дараах өөрчлөлтийг хийнэ.
#Fedora/CentOS/RedHat
mv /etc/openvpn/client.ovpn /etc/openvpn/client.conf
rpm -ql openvpn | grep service
#Ubuntu/Debian
sudo mv /etc/openvpn/client.ovpn /etc/openvpn/client.conf
- 2.2.4. Дараах командыг ажиллуулна
Sudo openvpn /etc/openvpn/client/test.opvn
Нэвтрэх нэр нууц үг асуух бөгөөд Үндэсний дата төвөөс өгсөн password.txt дотор байрлах нэвтрэх нэр, нууц үгийг оруулна

Амжилттай холбогдсон байвал дараах мэдээлэл гарч ирнэ.

- 2.2.5. “/etc/hosts” файлд дараах бичилтийг хийнэ. 10.12.0.105 xyp.gov.mn